Энэ удаагийн парламентын хамгийн содон фигур болох О.Баасанхүүгийн намын харьяалалын асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Эрхэм гишүүнийг АН-д элсч, цэнхэр батлах өвөртлөхөөр болсон гэх бор шувуу нисээд эхэлсэн. Эл асуултад гишүүн О.Баасанхүү албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа. Харин тэрбээр “намайг намаас хөөсөн албан ёсны шийдвэр гараагүй ч МАХН-аас хөөлөө гэж найман удаа зарласан” хэмээн хошигносоор өдийг хүрсэн. Бодвол, УИХ-д МАХН-ыг төлөөлөгч О.Баасанхүү гишүүн олонх МАН уу эсвэл цөөнхийн тоог нэмэх үү гэдгээ тунгаан суугаа биз ээ.
О.Баасанхүү цэнхэр батлахтай болох уу
