Сүүлийн үед төрийн өндөр дээд албан тушаалтнуудад холбогдох хэргүүд шил дараалан ил болж, хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхлээд байгаа билээ. Тэдний үргэлжлэл нь УИХ-ын гишүүн асан Д.Арвинд холбогдох хэрэг бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорын байгууллага руу шилжүүлжээ. Түүнийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн Ахуйн үйлчилгээний цэг байгуулах 1.3 тэрбум, сургалтын төв байгуулах 150 сая төгрөгийн зарцуулалтын асуудлаар ийнхүү шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Д.Арвинд эрүүгийн хэрэг үүсгэжээ
