Ардчилсан намын ротацийн буюу дотоод сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07 цагт эхэллээ. Харин намын удирдлагаас намын үндсэн дүрэм, журмаа зөрчсөнөөс үүдэн зарим дүүргийн Ардчилсан намын санал авах байруудад санал хураалтын ажиллагаа хийгдээгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн намын гишүүд Офицеруудын ордон, Их засаг их сургууль, КТМС гэсэн байршлуудад санал өгөх байсан ч одоог хүртэл санал авч эхлээгүй байгаа юм.
Учир нь дотоод сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн гишүүдийг сонгуульд оролцуулах эрхийг хассан байна. Мөн дүүрэг дээр төв намыг төлөөлж байгаа хүмүүс дотоод сонгуульд өөр намын харъяалалтай хүмүүсийг нэр дэвшүүлж, санал өгөх эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхан шатны үүрүүддээ өгөөгүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн 11 дүгээр хорооноос дүүргийн намын хороонд нэр дэвшсэн Энхбаяр гэгч өөрийн эзэмшлийн 09 86 УБН дугаартай суудлын автомашинаар өрсөлдөгч болох Үндэсний Бодлогын хороонд нэр дэвшигч Хатанбаатарыг дайрч гэмтээсэн гэв.