Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа.
Ингэхдээ өмнөх гурван жил буюу 2014-2016 оны ХОМ-тэй харьцуулан гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувьдаа 912900.00 мян төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг LX570 автомашин эзэмшдгээс гадна хадгаламжиндаа 3131.70 мян төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Мөн Баялгийн хувь ХК, Женко тур бюро ХК, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Ай номадик ХХК, Өүпэнспейс ХХК, Женко тур бюро ХК, Мах-Импэкс ХК, Баян-Исгрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наран баянбүрд хоршоо Хоршоо, Эрдэнэс таван толгой Бусад, Түмэнхишигтэн ХХК, Ардчилал сонин зэрэг компаниудад хөрөнгө оруулж, хувь эзэмшдэг байна.
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр | Хувьцааны тоо | Ногдол хувь |
---|---|---|
1. Баялгийн хувь ХК | 10000ш | 0.31% |
2. Женко тур бюро ХК | 6762350ш | 6.76% |
3. Түмэнхишигтэн ХХК | - | 20% |
4. ХИД ХХК | - | 46% |
5. Вэбсофт ХХК | - | 30% |
6. Талх чихэр ХК | 6762350ш | 8.9% |
7. Баянгол зочид буудал ХК | 84607ш | 20% |
8. Ай номадик ХХК | - | 100% |
9. Эрдэнэс таван толгой | 1072 ш | - |
10. Наран баянбүрд хоршоо | - | 1.18% |
11. Их Монгол Чага Интернэшнл ХХК | - | 50% |
12. Баян-Исгрийт ХХК | - | 10% |
13. Өүпэнспейс ХХК | 800ш | 80% |
14. Мах-Импэкс ХК | 1438367ш | 37.84% |
15. Женко тур бюро ХК | 1000000ш | 1% |
16. Женко тур бюро ХК | 3505879ш | 3.5% |
17. Ардчилал сонин | - | 100% |