“Синьхуа” агентлаг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын талаарх албан ёсны мэдээлэлдээ энэ талаар мэдээллээ. Хоёр улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд уулзалтынхаа үеэр аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, уул уурхай, тээвэр, агаарын бохирдол болон барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгджээ.
БНХАУ-ТАЙ “ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ” БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛНА
