УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдсан билээ. Энэ хурлаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг бүлгээсээ хөөх эсэх талаар хэлэлцсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Учир нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн АТГ-ын үүдэнд 60 тэрбумын гэх мэтийн томоохон хэргүүд яагаад сураггүй болов. Энэ хэргийг шалгана, эцэслэнэ, гэм бурууг тогтооно гэж албан тушаалд очсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нар хаана явна. Ер нь 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон М.Энхболд УИХ-ын дарга байх эрхгүй хэмээн мэдэгдсэн юм. Бүлгийн хурлаар түүнийг хэлэлцсэн нь ийм учиртай аж. МАН-ынхан “эсэргүү” Л.Оюун-Эрдэнийг хэрхэхээр шийдсэн нь тодорхойгүй байна. Ямартаа ч ажиглаад байхад нэр бүхий хэвлэлүүд, цахим сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэ рүү хийж буй дайралт идэвхижлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАН-аас хөөгдөх үү
