АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп охин Иванкагаа өсвөр насны охин байхад нь хөхөндөө силикон хийлгэхийг ятгаж байжээ. Трампын үзсэнээр том хөхтэй болбол охин нь загвар өмсөгчийн карьер хөөхөд амар болох байсан гэж үздэг байсан аж. "Доналд охиндоо хөх томруулах мэс засалд оруулах гэж их чармайсан. Том хөх түүнд тус болно гэж хэлдэг байв" хэмээн Фокс номондоо бичжээ. Харин эгч Мэриэнн нь Доналд руу утасдаж, охины биед сөрөг нөлөөтэй гэж ятгаснаар энэ бодлоосоо буцсан хэмээн Британийн Daily Mail сонинд онцолжээ. Харин уг мэдээллийг Эмилия Жейн Фоксын "Born Trump: Inside America's First Family" номноос эшилжээ.