Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болох товтой байсан ч албан ёсоор зарлагдаагүй байна. Учир нь, наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагдахгүй, амралтын байдалд шилжихээр болсон аж. Сайд нарын хувьд амарч эхэлсэн бөгөөд Сангийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан амрахгүй ажиллана гэсэн товтой байна.
Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй
