Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:
-Монгол Улсын хувьд олон хүнд нөхцөлтэй тулгарч, эдийн засаг маш хүнд байгаа. Засгийн газар хуралдаж, зарим нэг шийдвэрийг гаргалаа. Өмнө нь улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэр:
- Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана.
- Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна.
- 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна.
- Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл буурууллаа.
Харин дараах 9 САЛБАРЫН ЦАХИЛГААН, УС, ДУЛААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТЭГЛЭХГҮЙ
Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгаан, ус, хогны мөнгөний хөнгөлөлтөд дараах 9 салбар төлбөрөөс чөлөөлөгдөхгүй:
- Төсөвт байгууллага
- Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
- Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
- Банк, банк бус санхүүгийн байгууллага
- Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрүүд.
123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр хариуцах юм байна.