Цаг үе

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.

Өнгийн гэрлэн чимэглэл бүхий усан оргилуур байгуулжээ

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги нь Бор-Өндөр сумын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэн ажиллахын зэрэгцээ өөрсдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэн анги салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.

Дөрвөн аймгийн 12 суманд зуд, ой, хээрийн түймэртэй тэмцэх төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ.

Ногоон барилгын төслийн талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн бөгөөд Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн хотуудын санаачлага хөтөлбөрийн удирдагч Жессе Ангтай уулзлаа. Тэд ногоон барилгын төслийн талаар санал солилцов.

"Найрамдал" паркад гэрэлтүүлэг хийж байна

Чойбалсан хотын иргэд олон нийтийн амарч зугаалах бүсийн нэг болох "Найрамдал" паркад хийгдэж буй гэрэлтүүлгийн ажлын хүрээнд зам талбайн гэрэлтүүлгүүдийн суурь болон цахилгаан хангамжийн ажлыг хийж гэрэлтүүлэг суурилуулахад бэлэн болгосон билээ.

“Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн банктай хамтран “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар зохион байгуулж байна.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хойшиллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгана

БОАЖЯ, БСШУСЯ, Сангийн яам, НҮБ-ын Ногоон эдийн засгийн түншлэл, МУИС, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтаар их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах боломж болон тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна тохижилтын ажил 80 хувьтай байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн.

Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ.