Цаг үе

Хайрхан сумын 200 гаруй иргэдийг үзлэгт хамрууллаа

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Хайрхан сумын ЭМТ-д ажиллаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх нутгийн иргэдийн санал, хүсэлтийг сонсон зарим асуудлыг шийдвэрлэлээ.

40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд хамруулна

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах ажил  2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн 9 дүүрэгт  нэгэн зэрэг эхэлж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

БОАЖЯ, МХЕГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар гарын үсэг зурлаа.

Санал хураалтын дүн санал авах өдөр гарна

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил дууссантай холбогдуулан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс өчигдөр /2017-6-12/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ

Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Авто буудлын үйлчилгээг 24 цагийн ажиллагаатай болголоо

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн жендерийн асуудал хариуцсан зөвлөх хатагтай Герда Байндерийг хүлээн авч уулзан, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа өсвөр үеийн эрүүл мэндийн хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.

Нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж байна

Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Австрийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Австрийн Эдийн засгийн танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хамтран "Монгол-Австрийн бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт"-ыг өнөөдөр зохион байгууллаа.