Цаг үе

Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У Ян Соб-оор ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцов.

Баянзүрх дүүрэгт шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц, гарцуудыг нээхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Роберто Бэнест хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж улмаар Аргентин улсад томилогдон ажиллахаар болжээ.

Айл хүний амь нэг Саахалт хүний санаа нэг

Говь үйлдвэрийн цаана байрлах Жүр үр компанийнхан галыг унтраахаар одоо хэр ажиллаж байгаа онцгойгийнхонд цай ундны зүйлс аваачиж өгчээ.  Гэвч цайлах завтай хүн нэгээхэн ч үгүй байна гэнээ....

Галын голомтод 150 гаруй алба хаагч тасралтгүй ажилласаар байна

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлагаар  Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 авто машин ажиллаж байна.

Нийт 66508.3 га талбай түймэрт өртөөд байна

Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.

"АЖЛЫН БАЙР -АМЬДРАЛЫН БАТАЛГАА" нээлттэй хаалганы өдөрлөг болно

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, Алтан боломж хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв хамтран өнөөдөр  11 цагт "АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна. 

Өчигдөр шөнө Замын-Үүүд явж байсан сурагчид осолдож газар дээрээ нас барлаа

Өнөөдөр улс орон даяар ЭЕШ эхэлж сурагчид шалгалтаа өгч эхэлсэн. Гэвч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр Сайншанд хот руу явах замдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

2018 оноос тэтгэвэр нэмнэ гэлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Номтойбаяр  2018 оны эхний өдрөөс эхлэн ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх болсон тухай мэдээлэв.

"Дугуйт эргүүл "- ийн алба хаагч нарт унадаг дугуй хүлээлгэн өглөө

Дугуйт эргүүл ажиллуулснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд шуурхай цаг алдахгүй очих, авто замын түгжрэлээс сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулан иргэд, оршин суугчдын амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм.