Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулахаар товлосон байгаа билээ. Уг бага хурлаар одоогийн нийслэлийн намын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь ажиллах даргыг сонгох юм. Мөн Х.Нямбаатарын үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдсон Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тохирсон тухай мэдээлсэн билээ. Тэгвэл, Чингэлтэй дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө яригдаж байгаа гэх бор шувуу нисч явна. Тэрбээр Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч юм.
0
0
0
0
0
0