Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн шатахуун түгээх станцуудад оройн цагаар хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалтын үеэр “Магнай трейд” ХХК-ийн зарим шатахуун түгээх станц зөвхөн талонаар шатахуун олгож байсныг зогсоож, иргэдэд хэвийн олгохоор болжээ.
Харин Хайлаастын уулзварт байрлах шатахуун түгээх станцад холбогдох мэдээлэл ирээгүй байсан тул орлого буусны дараа иргэдэд шатахууныг ялгаварлалгүй олгохоор болсон байна.
0
0
0
0
0
0