Сошалд хамгийн идэвхтэй хүн нэг бол ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл. Тэрбээр өөрийгөө Шилэн Цогоо хэмээн өргөмжилдөг. Эрхэм дэд сайд тэрбээр бүхий л үйл явдалд өөрийн байр сууриа илэрхийлж харагддаг нь заримдаа байнаасаа холуур зөрсөн сум мэт оновчгүй, дээр нь мэдрэмжгүй харагддаг нь нууц биш.
Тэрбээр Төрийн банкны захирлуудын цалин хангамжийн талаар гарсан телевизийн дүрсийг зураг болгон буулгаж нүүр номдоо тавьжээ. Ингэхдээ “…Дэд сайд нарын цалин бол хажууд нь ёстой инээдмийн кино юм байна” гэсэн тайлбарыг бичсэн байна лээ. Үүнийг уншсан хэн ч дэд сайд Төрийн банкны мундагуудтай барьцаж байгаагаа илэрхийлээд байна л гэж ойлгогдохоор байгаа юм. Өнөөдрийн нийгмийд дэд сайд сард хэдэн төгрөгийн цалин авдаг нь биш харин Монгол Улсын төрд дэд сайдын шаардлага бий юу гэдэг л иргэдэд сонин байгаа билээ.