УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэн дэмжив. Засгийн газар Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Батын Хурцыг Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулаад байгаа юм. Тэгвэл Элчин сайдаар томилогдохоор нэр яригдаж буй Б.Хурц гэж хэн бэ? Ямартаа ч
- Төрийн албанд олон жил ажилласан
- Мэргэжлийн өндөр ур чадвартай
- -Удирдах ажлын дадлага туршлагатай
- Гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна.
- 1969 онд төрсөн, 48 настай, эхнэр 4 хүүхэдтэй хэмээн товчхон танилцуулгыг байнгын хорооны гишүүдэд өгчээ.
Элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурц ямар боловсрол, ажлын туршлагатай нэгэн бэ?
БОЛОВСРОЛ:
- 1987-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум
- 1997-1999 онд Москвагийн эдийн засаг, статистик мэдээллийн сургууль
- 1999-2000 онд- ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академи
- 2012-2013 онд Удирдлагын академи
- 2014-2016 онд Эрхүү хотын Байгалийн их сургуулийг төгссөн
- Орос хэлний мэдлэгтэй
- Төрийн удирдлага, эрхзүйн магистр
- Хошууч генерал цолтой
МЭРГЭЖИЛ:
- Техник архитектор
- Эдийн засагч
- Эрхзүйч мэргэжилтэй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер
- Москва хотод төлөөлөгч
- 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан
- 2004-2006 онд ТЕГ-ын хэлтэс, газрын дарга
- 2003-2004 онд Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2003-2004 онд Турк улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2006-2009 онд Сөүл дэх МИАТ компанийн салбарт Ерөнхий төлөөлөгч
- 2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
- 2011-2014 онд АТГ-ын дэд дарга
- 2014 оноос ТЕГ-ын даргаар ажиллажээ.
Юутай ч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц. Тагнуулын Б.Хурц. Тагнаж чагнадаг Б.Хурц. Чекист Б.Хурц. Авлигад холбогдсон Б.Хурц. 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албанынханд нь баривчлагдсан Монгол Улсын иргэн Б.Хурц.Элчин сайд Б.Хурц гэж цааш үргэлжлэх бололтой...