Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдыг Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилжээ.
Энэхүү шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар гаргасан байна.
Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болсноор З.Энхболд нь "Токио-2020" олимпийн наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багийг ахалж оролцох юм байна.
Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон З.Энхболд нь 1984 онд Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик телемеханикийн инженер
мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
хамгаалсан.
1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
1989-1991 онд “Монел” фирмд инженер
1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
1993-1996 онд “Интер” ХЭАА ХХКомпанид захирал
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллажээ.