УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас цаг үеийн зарим асуудлын талаар тодруулж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
2021 оны 11 дүгээр сард Л.Оюун-Эрдэнээс 20 сая ам.доллар авах гэрээ хийсэн байна. Энийг гадаадын хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй хэлэлцээр хийх, зөвлөх үйлчилгээнд зарцуулахад зориулна хэмээн Эрдэнэт Тавантолгой ХК-ийн албаны нууцын тамга дарсан. Нууц биш асуудал дээр албаны нууцын дардас даржээ. Үүнийг Тагнуулын байгууллага дүгнэлтээ гаргачихсан.
Ийнхүү 18 сая ам.долларыг зарцуулснаас 9 сая ам.долларыг нь Их Британи улсад бүртгэлтэй, байгуулагдаад удаагүй, хоёр ажилтантай, дээр дурдсан гэрээнээсээ өөр ажил хийгээгүй компани сайд асан Ч.Номины гадаад айлчлалыг зохион байгуулж, википедиаг янзалсан гэсэн түүхтэй.
Мөн тус компани "Монгол Хаан" жүжгийг гадаадад сурталчилсан. Үүнийг шалгана, энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан уу, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна уу, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа байсан уу гэдгийг шалгана. Мөн нэг ажил дээр хоёр гэрээ хийсэн байх жишээтэй. Нэг нь жинхэнэ ажлын гэрээ, нөгөө нь хууль бус үйлдлээ халхавчилсан байх магадлалтай байгаа нь тайлангуудаас харж болохоор юм.
Монгол Улсын Засгийн газар 9 сарын 24-нд энэхүү нууцлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, нууц дардсыг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж сая сонслоо.