УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2017.08.30/ “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргалаа. Энэхүү захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. МАН-ын 31 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барьсан. Мөн Ардчилсан намын зүгээс ч Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг дэмжинэ гэдгээ албан бусаар илэрхийлээд байгаа билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 1
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ