Ардчилсан намын Улстөрийн зөвлөл Ардчиллын өргөөд хуралдаж байна. Тус зөвлөлд Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын удирдах албан тушаалтай намын гишүүд оролцдог аж.
Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн баримтлах байр суурийг ч хэлэлцэж байна. Мөн энэ асуудлыг судлах үүрэгтэй Л.Болд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс мэдээлэл өгч байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Хурлаас гарсан шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр танилцуулах юм байна.