Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтарч байсан намуудын төлөөллөөс гадаад улсад суух Элчин зөвлөх, консул зэрэг албан тушаалд томилсон байдаг. Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон юм.
Тэгвэл олон нийтийн сүлжээгээр түүнийг МАН-аас гуйж албан тушаал авч явсан гэх мэдээлэлд "Намайг МАН-тай наймаанд орж АНУ руу явсан гэж гүтгэдэг ч би МАН-аас гуйж яваагүй. Эвслийн ЗГ-ын үед 2 намын тохироогоор явсан. Үнэхээр миний хувьд, хувь хүний хувьд айх зүйл байхгүй ч миний гэр бүл, үр хүүхдүүдэд тийм ч таатай аюулгүй орчин байгаагүй. Одоо ч тийм тайван бус байгаа" гэж тайлбар өгчээ.
0
0
0
0
0
0