ИЗНН-ын Онц их хуралд нийтдээ 500 гаруй төлөөлөгч ирж оролцсон бөгөөд хурлаараа намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон гэдгийг мэдэгдсэн юм. Мөн одоогийн ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хариуцлага тооцох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэдгийг намын гишүүд онцолсон юм.
Харин Б.Батбаатарын зүгээс "Намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд намын эсрэг үйл ажиллагааг удаа дараа хийж байгаа. Хууль бус хурал зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцно. Манай намын Дүрмийн хороо хуралдаж, шийдвэр гаргана" гэдэг тайлбарыг өгсөн байна.
0
0
0
0
0
0