Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудал дахин хөндөгдөж эхэлсэн аж. Энэ удаад Туулын хурдны замын асуудлаас болж Туул голоо аврая хөдөлгөөн өргөжиж, иргэдийн бухимдлыг төрүүлж буйтай холбоотойгоор уг асуудлаар МАН-ын удирдлагууд санал солилцож амжсан гэх бор шувуу нисч явна. Ямартаа ч “Нийслэлийн засаг даргыг огцруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх” гэдэг байр суурь, саналыг гаргасан гэх мэдээлэл байна. Мөн өнөөдөр хотын даргыг огцруулахаар "Огцрох амархан-2" жагсаал Сүхбаатарын талбайд болно.
0
0
0
0
0
0