УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсангүй. Учир нь Ардчилсан нам дотоод сонгууль зохион байгуулж байгаа тул цуцлагджээ. Тодруулбал, Ардчилсан намын аймаг, дүүргийн намын даргыг сонгох, мөн Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох дотоод сонгууль зохион байгуулагдаж байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах эсэх тодорхойгүй байна. МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-ыг зорьсон бөгөөд энэхүү айлчлалд МАН-ын гишүүд багтжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун аймгуудад ажиллаж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутгийг зорьсон байгаа юм.
0
0
0
0
0
0