Улстөрийн халуухан өдрүүд үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэлийгээ бүлгийн даргаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор 20 гаруй гишүүн гарын үсэг зураад байгаа юм байна. Дээрх гишүүд намын дарга УИХ дахь бүлгийн даргын албыг давхар хашиж болохгүй гэх үндэслэлээр гарын үсэг цуглуулж байгаа аж. Мөн уг гарын үсэг цуглуулах акцыг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар манлайлж байгаа гэх мэдээлэл гараад байгаа бол бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр яригдаж эхэлжээ.
0
0
0
0
0
0