Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдээд байгаа билээ. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татах санал гаргаж, нийслэлийн Прокурорт хүргүүлээд байгаа. У.Хүрэлсүхээс гадна есөн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсний дөрвийг нь яллагдагчаар татаж цагдан хорьж, үлдсэн тавыг нь гадуур байцааж байгаа юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хэлснээр, У.Хүрэлсүх нь төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нараар дамжуулан өөрийг нь мөрдсөн гэх мэдээллийг өнгөрсөн сарын 7-ны өдрөөс хэвлэлээр тараасан гэдгийг тус газраас тогтоогоод байгаа аж. Энэ үндэслэлээр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн У.Хүрэлсүхийг ийнхүү яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэлээ.