Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газраа УИХ-ын олонхи нь огцрууллаа. Уг үйл явдалтай давхцан дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг асуулт олны анхаарлын төвд байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэх Шадар сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болно гэсэн хүлээлт олны дунд байгаа нь нууц биш.
Гэтэл дараагийн Ерөнхий сайдаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яригдаж байгаа гэх бор шувуу саарал ордноор нисч явна. Оновчтой, шулуун шударга үгтэй, олон жилийн ажлын туршлагатай гэгддэг Ц.Нямдорж гишүүнийг хөгжөөн дэмжиж байгаа хүн цөөнгүй байгаа аж.