Олны дунд хүлээлт үүсгээд буй МАН-ын удирдах зөвлөл маргааш өглөө хуралдахаар болжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ удаагийн хурлаар дараагийн Засгийн газрын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэхгүй аж.
Харин намынхаа Бага хурлын товыг тогтоохоор ийнхүү хуралдахаар болжээ. Мөн тус намын гишүүд Засгийн газрын томилгооны асуудалд нэгдсэн байр суурьт хүрвэл Бага хурлын өмнө Удирдах зөвлөл дахин хуралдах юм байна.