УИХ-ын хаврын чуулган нийт 25 удаа хуралдсан байна. Төрд иргэд та биднийг төлөөлөн суугаа эрхэм гишүүд үүрэгт ажилдаа хэрхэн ханддаг болохыг хуралдаанд суусан ирцээс нь төвөггүйхэн харж болно.
Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хамгийн идэвхгүй гишүүнээр Б.Наранхүү тодрон бусдыгаа манлайлж байна. Тэрбээр нийт дөрвөн удаагийн чуулганд ирцээ бүртгүүлжээ. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан таван удаа л чуулганы нэгдсэн хуралдаан суусан байна.
Энэ УИХ-ын “хэлгүй” гишүүдээр Н.Номтойбаяр, Л.Энхболд, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Б.Наранхүү, Д.Мурат, Г.Солтан нар тодорч, нэг ч асуулт тавиагүй аж. Харин Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар хурлаа нэг ч таслаагүй “сайн” гишүүнээр тодорчээ.