МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Бага хурлаа энэ сарын 25-ны өдөр хийхээр товложээ. Уг товын дагуу бага хурал хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулж, УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжлахаар төлөвлөсөн байна. Намын бага хурлын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон намын удирдлагадаа хариуцлага тооцон, намын дарга, удирдлагуудыг шинээр сонгохоор болсон гэх мэдээллийг албаны эх сурвалж өгөв.
МАН-ын Их хурал болох өдрийг хараахан товлоогүй ч, Бага хурлаас хойш 45 хоногоос хэтрэхгүй хугацаанд хуралдуулна гэж МАН-ын дүрэмд заажээ. Тэгэхээр МАН-ын Их хурал ирэх арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт болохоор байгаа юм.
Шинэ Ерөнхий сайдын нэр 25-нд тодорно
