Шинэ Засгийн газрын тэргүүн, болон тэнд ажиллах сайд нарын асуудал маш олон хүний ярианы сэдэв болоод буй. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэснээс болж М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр нэгдэхээр уулзаж эхэлсэн гэх бор шувуу төрийн ордноо нисч явна. УИХ-ын дарга М.Энхболдын тавьж буй санал нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд, харин Ж.Эрдэнэбат намын дарга гэсэн хувилбар байгаа аж. Мөн сая огцордог Засгийн газрын гишүүдийн тал хувийг нь шахам дараагийн Засгийн газарт үлдээх саналыг тавьжээ. Харин У.Хүрэлсүх үүнд хэрхэн хандаж, ямар хариу өгсөн нь тодохойгүй байгаа юм байна.
М.Энхболд У.Хүрэлсүх нарын тохиролцоо
