Шинэ Засгийн газрын бүтэц, томилгоо олны анхаарлын төвд байгаа асуудлын нэгд зүй ёсоор орж байгаа. Тэгвэл Мэргэжлийн гэх тодтголтой Засгийн газраа унагахад кноп дарсан хэсэг нөхөд бялуу хүртэх санаатай нам жимхэн, хүн амьтнаас далдуур уулзалдаж байгаа гэх албан бус мэдээлэл төрийн ордноо яригдаж байна.
Одоогийн байгаа 13 яамыг задалж, өргөтгөх асуудал ч сөхөгдсөн гэнэ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яам, Хүн ам, нийгмийн хамгааллын яам болгох. Мөн Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Соёл урлаг, спортын яам болгох бүтцийн зураглалыг ч хийгээд байгаа ажээ.
Юутай ч хуулийн хугацаандаа багтаж Засгийн газрын тэргүүнээ тодруулж, яамдаа эзэнтэй болгож чадах эсэхийг харах л үлдлээ, ард түмэнд.