Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхтэй холбогдуулан дараагийн даргын томилгооны асуудлыг хэлэлцэнэ. Ямартаа ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхдөө дараагийн нийслэлийн МАН-ын даргын үүрэгт ажлаа хамтран зүтгэгч, хотын Засаг дарга Су.Батболдод өгнө гэдгээ ч мэдэгдсэн билээ.
Харин өчигдөр нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралджээ. Хуралдаанаар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч “Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшжээ.
Эдгээр нэр дэвшигчдээс нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан дийлэнх, олонхын саналыг авсан аж. Тиймээс түүнийг маргааш болох НИТХ-ын хуралдаанд нэр дэвшүүлнэ нь тодорхой. Хотын даргын орлогч дараагийн НИТХ-ын дарга болох бололтой.