Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг МАН-аас нэр дэвшүүлээд байгаа билээ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ. Байнгын хорооны хурал 12 цагт эхлэх тов гараад байгаа юм. Дашрамд мэдээлэхэд, УИХ-ын намрын чуулган ирэх даваа гаригт нээгдэнэ. Харин Ерөнхий сайдын томилгоог ирэх пүрэв гаригийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм байна.