Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр товлогдсон. Гэвч өглөө 10.00 цагт товлогдсон хурал 12.00 цагийн үед эхэлсэн ч дахин тав хоногийн завсарлага авсан юм. Учир нь НИТХ-ыг даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж байгаа бөгөөд МАН-ын бүлэг хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих вэ гэдэг нэгдсэн байр суурьт хүрээгүй байна.
Хуралдааны эхэнд нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун 'Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11.4 болон 11.5 дугаар заалт, Дээд шүүхийн 2008 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулийг тайлбарласан тайлбарыг үндэслээд шинээр нэр дэвшүүлэх эсэх асуудлыг шийднэ' гэлээ. Ингэснээр НИТХ ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл завсарлаж байгаа юм.