УИХ-ын чуулганы үеэр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы үеэр хэлсэн онцлох эшлэлээс хүргэж байна.
- Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.
- Газрын доорхи баялгаа газрын дээрх баялаг болгож хувиргах ёстой. Монголын ард түмэн газрын баялагтаа эзэн нь байх ёстой.
- Засгийн газраа бяртай байгаасай гэж бодож байна. Парламентаас Засгийн газрынхаа зарим бүрэлдэхүүнийг сонгоно.
- Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.
- Шударга ёс гэсэн цэвэр агаар Монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.
- Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно.
- Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.
- Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.