УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хурлаа тус бүлгээс өргөтгөсөн хэлбэрээр хийсэн бөгөөд маргааш үргэлжлүүлэн хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон юм.
Өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон өмнөх парламентын үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс оролцжээ.
Тус хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэний зэрэгцээ цаг үеийн асуудал хэлэлцжээ. Цаг үеийн асуудал дотор нь Хөгжлийн банктай холбоотой асуудал хэлэлцэгдсэн гэх мэдээлэл байна.
0
0
0
0
0
0