Мэргэжлийн хэмээн тодтголтой Ж.Эрдэнэбат Засгийн газрыг унагаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход томоохон дэмжлэг болсон хүмүүсийн нэг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж юм. Тэр утгаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Засгийн газартаа урьсан аж. Харин Ц.Нямдорж “…60 тэрбумынхантай нийлж засгаа байгуулахаар болсон нь зарчмаасаа ухарсан явдал. Ийм Засгийн газарт ажиллахгүй, харин зарчмыг үргэлж сануулж тэмцэх болно” гэсэн гэх бор шувуу Төрийн ордноо "нисч" байна. Ямартаа ч шулуун шударга үгтэй гэгддэг эрхэм гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах эсэх нь энэ долоо хоногт тодорхой болох юм.
Ц.Нямдорж шинэ Засгийн газарт орохоос татгалжээ
