Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнх нь байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нарынхаа нэрсийг тодорхой болгон намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр өгчээ. Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдын оруулж ирсэн нэрсийг дэмжих юм бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар оруулах аж. Ингээд Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох юм байна. Ямартаа ч Ерөнхий сайд хуучин сайдууддаа хамтран ажиллах санал тавьсан ч хүлээж аваагүй гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Засгийн газарт орж ажиллах хүмүүсийн нэрс тодорсон гэв үү
