Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, "эхнэрийн маань төрсөн ах “Засаг чандмань майнз” компанийг эзэмшдэг. Тус компани Дорноговь-Сайншандын чиглэлийн 130 км авто замын тендер шалгаруулалтад оролцож, Засгийн газартай концессын гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахад миний ямар нэгэн оролцоо, хамаарал байгаагүй" гэсэн юм. Иймд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат иймд концессын гэрээ хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагад хандаж байгаа аж. Уг хүсэлтийнхээ нэг хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, өөр нэг хувийг концессын гэрээг хамгийн ихээр шүүмжлэн, буруутгасан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд илгээсэн гэлээ.
Ж.Мөнхбат хуулийн байгууллагат хандаж байгаа гэв
