У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрс эхнээсээ тодроод байгаа. Гэвч нэр бүхий гурван гишүүнийг Ерөнхий сайд танхимдаа багтаахгүй талаараа мэдэгдээд байгаа билээ. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Түүнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс санал болгосон. Гэвч уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзсан билээ. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас байр суурийг нь тодруулахад тэрбээр “Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буруу тайлбар хийсэн. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог” гэлээ.
Л.Энх-Амгалан: Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй
