У.Хүрэлсүрхийн Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрс тодорч, МАН-аас Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналыг хүргүүлээд байгаа билээ. Ямартаа ч сайдад нэр яригдаж байгаа эрхмүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлуулахаар АТГ-т хандаад байсан. Тэгвэл АТГ-аас ЗГХЭГ-т хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.
Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу ирүүлсний дараа сайд нарынхаа нэрсийг УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.