УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Хяналтын дэд хороогоор 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын төсөв гэх мэт улсын нууцтай холбоотой төсвүүдийг хэлэлцэж, 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.
Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболд ахалдаг. Харин тус хороонд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар багтдаг юм.