БНСУ-д суух Элчин сайдаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг томилохоор болж байгаа аж. Уг асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ямартаа ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Элчин сайдын асуудлыг маргааш хэлэлцэх бол УИХ пүрэв гарагийн чуулганы хуралдаанаараа хэлэлцэх чиглэл барьж байгаа юм.
Хэрэв УИХ-аас Б.Хурцыг Элчин сайдаар томилсон нөхцөлд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татах учиртай. Элчин сайдад яригдаж буй Б.Хурц нь С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан Д.Энхбат гэгч хүнийг Францаас хулгайлан Монголд авчирч байсан нэгэн юм.