Нэгдүгээр асуудлын тухайд, АН-ын бүлгээс нийт найман асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээр нь улс орны эдийн засаг, нийгмийн чанартай асуудлуудаас бүрдэж байгаа. Энэ сард баялгийн тэгш хуваарлилтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн зээлийн хүүний дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл, банк, санхүүгийн байгууллагын хуулийн төсөл, цагаачлалын асуудал зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хоёрдугаар асуудлын тухайд, дахин болон нөхөн сонгууль явуулах 57 засаг, захиргааны нэгж байна. Үүнээс 54 засаг захиргааны нэгж болох сум болон аймгийн ИТХ-ын нийт 69 суудал дээр сонгууль явуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Монгол Улсын хуулинд нийцүүлэх замаар энэ үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагыг эрх баригчдад тавина. Дахин болон нөхөн сонгуулийг хойшлуулах, эзэнгүйдүүлэх оролдлогуудыг эрх баригч нам ихээр хийж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг Төсвийн байнгын хороо хассан нь буруу.
Гуравдугаар асуудлын тухайд, УИХ-ын үйл ажиллагаа ихээхэн доголдож байна. Намрын чуулган эхэлснээр ганц ч бүтэн хуулийн төсөл батлаагүй байна. Эрх баригч намын бүлгийн үл ойлголцлоос үүдэн, төсвийн хууль дахиад гацчихлаа. Эцсийн хугацаа нь энэ лхагва гаригт дуусна. Ямар ч ажил явахгүй байна. Бөөн дуулиан болж, хоёр хориг л хэлэлцлээ. Цаашдаа УИХ ингэж ажиллах юм уу. Цаашид хэлэлцэх хуулиуд нь төрийн албаны тухай хуулийн төсөл болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг өөрчлөх тухай хуулийн төсөл зэрэг улстөржсөн байдлаар асуудлыг оруулж ирээд байна” гэлээ.