УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүлийн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж, өргөдлөө өгсөн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, Нээлттэй сонсгол явуулж өгөөч” гэсэн санал гаргасан. Гэвч Нээлттэй сонсголыг томилгооны асуудлаар явуулахгүй учир байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө явуулах боломжтой гэж үзсэн.
Мөн нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан хурлын уур амьсгалыг тун ширүүн болгосон бөгөөд ямартаа ч Б.Хурцыг байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.