УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар БНСУ-д суух Элчин сайдыг томилох нээлттэй сонсголын талаар хэлэлцээд, "Нээлттэй сонсгол хийх нь зүйтэй" гэж үзсэн байна.
БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Улмаар гишүүдээс санал авахад УИХ дахь АН-ын бүлгээс Л.Болд гишүүн дэмжсэн бол өнөөдөр бүлэг энэ асуудлыг хэлэлцээд есүүлээ дэмжжээ.