МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлаар тус намын даргыг сонгох бөгөөд одоогоор У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдөж, улс төрийн илтгэлээ төлөөлөгч нартаа танилцуулж дуусаад байгаа юм. Их хуралд оролцож буй 1300 гаруй төлөөлөгчийн дунд дараагийн даргыг сонгох санал хураалт эхэлж, санал тоолох комиссыг 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна. Ингэхдээ аймаг, нийслэлийн есөн дүүрэг бүрээс нэг төлөөлөл сонгож, 31 хүнийг бүрдүүлсэн аж.