МАН-ын 28 дугаар Их хурал хоёр өдрийн туршид хуралдлаа. Энэ хуралдаанаар намынхаа дүрмийг шинэчлэн намын шинэ даргаа сонгов. Намын даргын сунгаанд МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мөн оролцож байсан ч Н.Дэмбэрэл санал хураалтын өмнө нэрээ татсан юм. Түүнчлэн Их хурлын үеэр МАН-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг заалнаас дэвшүүлсэн ч, тэрбээр нэрээ татсан. Ингэснээр Их хуралд оролцож буй 1300 гаруй гишүүний дунд санал хураалтыг явуулсан юм. Намын шинэ даргаар нийт сонгочдын 63,1 хувийн саналыг У.Хүрэлсүх авч МАН-ын даргаар сонгогдов.
У.Хүрэлсүх засгаа ч, намаа ч удирдана
