Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт амжилттай дуусав. Энэ удаагийн санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгч, орон даяар явсан санал хураалтын дүнгээр 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхын санал авч, АЗХ-г удирдахаар боллоо.
АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид аравдугаар сарын 29-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулж, санал хураалтаа явуулсан. Орон нутгийн саналын хуудсыг нийслэлд тусгай хамгаалалттай, камертай өрөөнд хадгалж өнөөдөр тоолжээ. Дашрамд дурдахад, АЗХ-г тэргүүлэхээр С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдсөн юм.